Роль удирдах
Сургууль үүсгэсний дараа тохиргоо хэсэгт Гишүүд гэсэн нэртэй роль автоматаар үүснэ. Энэ нь сургуульд холбогдсон бүх гишүүд ямар үйлдлүүд хийж болох болохгүйг тогтоож өгсөн эрх юм. Сургуулийг анх үүсгэсэн эзэмшигч шинээр админ, багш, менежер, эцэг эх гэх мэт ролиудыг үүсгэж харилцан адилгүй үйлдлийн эрхийг тохируулж болно. Мөн эдгээр ролийг гишүүдэд хуваарилснаар оролцогчдоо өөр өөр эрхтэйгээр оролцох боломжоор хангаарай.
