Skip to main content

Бүлэгт гишүүн урих

Бүлэг нь нээлттэй, хаалттай гэсэн хоёр төрөл байна. Нээлттэй бүлгийн хувьд сургуульд нэгдсэн гишүүн бүр автоматаар нэмэгдэнэ. Тиймээс зөвхөн хаалттай бүлгийн хувьд гишүүн урих үйлдлийг хийнэ.

Сургуулийнхаа бүлэгт шинэ гишүүдийг урих хэд хэдэн арга бий:

  • Бүлгээс урих: Админууд бүлгээс Урих гэснийг сонгосноор гишүүдээ бүлэгт нэгдэхийг урих боломжтой.
  • Холбоосоор урих: Админууд холбоосыг ашиглан хэнийг ч бүлэгтээ нэгдэхийг урих боломжтой. Hischool-д бүртгүүлсэн хүн бүлгүүдэд нэгдэх боломжтой.
No Picture

Бүлгээс урих

Админууд бүлгээс урих гэснийг сонгосноор гишүүдээ бүлэгт нэгдэхийг урих боломжтой.

  1. Сургууль дээр очно уу.
  2. Бүлгийг сонгоно уу.
  3. Баруун талын Бүлгийн тохиргоог сонгоно уу.
  4. Урихыг хүсэж буй гишүүдийнхээ нэрийг сонгоно уу. Та хайлтын талбарт гишүүний нэрийг бичиж болно.
  5. Урилга илгээх дээр дарна уу.

Холбоосоор урих

Админ холбоосыг ашиглан бусдыг урих боломжтой бөгөөд холбоосыг Hischool дээр болон гадуур хуваалцах боломжтой. Хэн нэгэн бүлэгт нэгдэх урилгыг хүлээн авмагц бүлэгт шууд нэгдэнэ.

Холбоосоор хандсан Hischool-ын дурын хэрэглэгч бүлгийн тухай мэдээлэл болон нэгдэх хүсэлтийг харах боломжтой. Холбоос нь тохируулсан өдрүүдэд дуусна.

  1. Сургууль дээр очно уу.
  2. Бүлэг сонгоно уу.
  3. Баруун талын ••• товчийг сонгоно уу.
  4. Урилга үүсгэх үйлдлийг дарна уу. Линк хуулах эсвэл урих код хуулах товчийг дараад хуваалцаарай.
  5. Эсвэл шууд линк хуулах дээр дарж хуулж аваад хуваалцаарай.