Skip to main content

Бүлгийн тохиргоо

Тохиргоо нь бүлгийн мэдээлэл засах, зөвшөөрөл тохируулах, бүлэг устгах зэрэг бүлгийг уян хатан удирдах боломжийг олгоно.

No Picture

Үндсэн мэдээлэл засах

Бүлгийн нэр, тайлбар, категори, профайл зураг зургийг бүлгийн тохиргооны үндсэн мэдээлэл хэсэгт хийнэ.

  1. Сургууль дээр очно уу.
  2. Тохиргоог өөрчлөх бүлгийг хайж олно уу.
  3. Бүлэг дээр дарж орно уу.
  4. Бүлгийн баруун хэсэгт байрлах мэдээллийн цонхны тохиргоо товч дээр дарна уу.
  5. Үндсэн мэдээлэл дээр дарж нэр, тайлбар, категори, зураг зэргийн аль нэгийг өөрчилж хадгална уу.

Зөвшөөрөл тохируулах

Бүлгийн рольд үйлдлийн эрх, зөвшөөрөл тохируулахыг энэ хэсэгт хийнэ. Нээлттэй бүлгийн хувьд тухайн сургуулийн бүх ролиуд зөвшөөрлийн тохиргоонд гарч ирнэ. Роль тус бүрээр тухайн бүлэгт ямар эрхээр оролцохыг тохируулна.

  1. Сургууль дээр очно уу.
  2. Тохиргоог өөрчлөх бүлгийг хайж олно уу.
  3. Бүлэг дээр дарж орно уу.
  4. Бүлгийн баруун хэсэгт байрлах мэдээллийн цонхны тохиргоо товч дээр дарна уу.
  5. Зөвшөөрөл дээр дарж рольд тохирох зөвшөөрлийн чекийг өөрчилнө үү.

Бүлэг устгах

Буруу үүсгэсэн, ашиглахгүй болсон бүлгийг устгах боломжтой. Бүлгийг устгасан тохиолдолд сэргээх боломжгүйг анхаарна уу.

  1. Сургууль дээр очно уу.
  2. Тохиргоог өөрчлөх бүлгийг хайж олно уу.
  3. Бүлэг дээр дарж орно уу.
  4. Бүлгийн баруун хэсэгт байрлах мэдээллийн цонхны тохиргоо товч дээр дарна уу.
  5. Бүлэг устгах үйлдэл дээр дарахад дэд цонх гарч ирнэ. Устгах товчийг дарна уу.