Skip to main content

Найзаас хасах

Найзаас хасах үйлдлийг зөвхөн таны найзын жагсаалтад байгаа хүн дээр хийж болно. Найзаас хасах үйлдэл нь блоклох үйлдлээс ялгаатай нь тухайн хүн дахин тань руу найзын хүсэлт илгээх боломжтой. Найзаас хассан хүн руу зурвас бичих, бүлэгт нэмэх зэрэг үйлдлүүдийг хийх боломжгүй болно.

No Picture

Найзаас хасах

  1. Найзууд цэс руу очно уу.
  2. Бүх найзууд дээр дарна уу.
  3. Найзаас хасах хүнийхээ ард байрлах ••• цэс дээр дарна уу.
  4. Найзаас хасах үйлдлийг дарна уу.

Найзаас хасах үйлдлийг хүний профайл дуудагдах аль ч хэсгээс хийж болно. Хүний профайлын ••• цэс дээр дарахад хэрэв тухайн хүн аль хэдийн таны найз бол Найзаас хасах үйлдэл харагдана.

Хэрхэн Найзын хүсэлт дахин илгээх эсвэл найзаа Блоклох талаар суралцаарай.

Хэрэв танд найзаас хасах үеийн асуудал гарвал дараах руу очно уу Асуудал шийдвэрлэх.