Skip to main content

Ирсэн хүсэлт татгалзах

Найзууд цэсний Ирсэн хүсэлт хэсэгт танд хэн нэгэний илгээсэн найзын хүсэлтийн жагсаалт байна. Хэрэв та найз болохыг хүсэхгүй байгаа бол танд ирсэн найзын хүсэлтүүдээс татгалзах боломжтой.

No Picture

Найзын хүсэлтээс татгалзах

Найзын хүсэлтээс татгалзсан тохиолдолд танд хүсэлт илгээсэн хүнд мэдэгдэгдэхгүй. Найзын хүсэлтээс татгалзсаны дараа тухайн хүн дахин найзын хүсэлт илгээх боломжтой. Харин хэрэв та хэн нэгнийг блокловол тэд дахин найзын хүсэлт илгээх боломжгүй болно.

Найзын хүсэлтээс татгалзсанаар танд хүсэлт илгээсэн хүн ирсэн хүсэлтийн жагсаалтаас хасагдана.

  1. Найзууд цэс руу очно уу.
  2. Ирсэн хүсэлт дээр дарна уу.
  3. Найзын хүсэлт хүлээн авах хүнийхээ ард байрлах Татгалзах товчийг дарна уу.
  4. Эсвэл тухайн хүний ард байрлах ••• цэс дээр дарж Найзын хүсэлт татгалзах товчыг дарна уу.

Татгалзах үйлдлийг хүний профайл дуудагдах аль ч хэсгээс хийж болно. Хүний профайлын ••• цэс дээр дарахад хэрэв найзын хүсэлт илгээсэн бол Найзын хүсэлт татгалзах үйлдэл харагдана.

Хэрхэн найзын хүсэлтээс Зөвшөөрөх талаар суралцаарай.

Хэрэв танд найзын хүсэлтээс татгалзах үеийн асуудал гарвал дараах руу очно уу Асуудал шийдвэрлэх.