Блоклох, Блокоос гаргах
Блоклох
Найзыг блоклох үед тухайн хүн найзаас хасагдаж, Блоклосон хэрэглэгч-ийн жагсаалтад нэмэгдэх бөгөөд ингэснээр дахин найзын хүсэлт илгээх боломжгүй болно. Хэрэв та блоклосон хүнээ дахин найзаар хүлээн авахыг хүсвэл блокоос гаргах үйлдэл хийгээрэй.

- Найзууд цэс руу очно уу.
- Бүх найзууд дээр дарна уу.
- Блоклох хүнийхээ ард байрлах сум дээр дарна уу.
- Хүний профайлын ••• цэс дээр дарна уу.
- Блокоос гаргах товчыг дарна уу.
Блоклох үйлдлийг хүний профайл дуудагдах аль ч хэсгээс хийж болно. Хүний профайлын ••• цэс дээр дарахад Хэрэглэгчийг блоклох үйлдэл харагдана.
Та Блокоос гаргах, найзын хүсэлт илгээх талаар суралцаарай.
Блокоос гаргах
Блокоос гаргах үед тухайн хүнтэй дахин найзлах боломжтой болно. Хэрэв та дахин найзлах бол блокоос гаргасны дараа Найз нэмэх үйлдлээр найзын хүсэлт илгээнэ үү.

- Найзууд цэс руу очно уу.
- Блоклосон хэрэглэгч дээр дарна уу.
- Хүний жагсаалтаас Блокоос гаргах хүнийхээ ард байрлах Блокоос гаргах товч дээр дарна уу.
- Эсвэл хүний ард байрлалх ••• цэс дээр дарна уу. Хэрэглэгчийг блокоос гаргах үйлдэл дээр дарна уу.
Блок гаргах үйлдлийг хүний профайл дуудагдах аль ч хэсгээс хийж болно. Хүний профайлын ••• цэс дээр дарахад Блок гаргах үйлдэл харагдана.
Хэрхэн өөрийн илгээсэн Найзын хүсэлт цуцлах, эсвэл аль хэдийн найз болсон хүнээ Найзаас хасах талаар суралцаарай.
Хэрэв танд блоклох, блокоос гаргах үеийн асуудал гарвал дараах руу очно уу Асуудал шийдвэрлэх.