Профайл дээрх сургуулийн мэдээлэл
Hischool -ын зүүн хэсэгт таны холбогдсон сургуулиуд харагдана. Та өөрийн нэгдсэн сургууль тус бүрийн хувьд нэрээ өөр өөрөөр тохируулах боломжтой. Таны нэр тухайн сургуулийн хэрэглэгчид тохируулсны дагуу харагдана.

Сургууль дээр харагдах дэлгэцийн нэр солих
- Hischool-ын зүүн хэсэгт байрлах өөрийн профайл дээр дарна уу.
- Профайлын тохиргоо үйлдэл дээр дарна уу.
- Профайлын зургийн ард байрлах засах товчийг дарна уу.
- Сургууль дээрх мэдээлэл үйлдлийг дарна уу.
- Мэдээлэл өөрчлөх сургуулиа сонгоно уу.
- Мэдээллийг оруулаад хадгалах товч дарна уу.