Сургуульд нэгдэх
Нэг хэрэглэгч зэрэг олон сургуульд нэгдэх боломжтой. Сургуульд нэгдэх линк эсвэл кодыг ашиглан хүссэн сургуульдаа нэгдээрэй. Таны нэгдсэн сургуулиуд үндсэн цэсний хэсэгт харагдана.

Сургуульд нэгдэх
Кодоор нэгдэх:
- Hischool-ын хамгийн урд хэсэгт байрлах удирдлагын хэсэгт байрлах + дээр очиж сургуульд нэгдэх үйлдлийг дарна уу.
- Танд ирсэн кодыг талбарт бичиж Нэгдэх товчийг дарна уу.
Линкээр нэгдэх:
- Hischool-ын зурвас эсвэл бусад хэрэгслээр дамжуулан ирсэн Урилгын линк дээр дарна уу.
- Сургуулийн урилгын мэдээлэл харагдана. Хэрэв систем руу нэвтрээгүй бол Нэвтрэх товч харагдана. Нэвтэрч орсноор урьсан сургууль руу шууд нэгдэж тухайн сургууль жагсаалтад нэмэгдэнэ.
- Хэрэв системд нэвтэрсэн бол Сургуульд нэгдэх товч харагдана. Сургуульд нэгдэх товч дээр дарахад шууд сургуульд нэгдэж тухайн сургууль жагсаалтад нэмэгдэнэ.
- Хэрэв сургуульд аль хэдийн нэгдсэн бол Нэгдсэн товч дээр дарахад тухайн сургууль руу шилжинэ.
Хэрэв танд сургуульд нэгдэх үеийн асуудал гарвал дараах руу очно уу Асуудал шийдвэрлэх.