Сургуультай харилцах
Сургуульд нэгдсэний дараа сургууль дээр ямар ямар үйлдлүүд хийж болох талаар суралцаарай.

Сургуультай харилцах
- Hischool-ын үндсэн цонхны зүүн хэсэгт таны нэгдсэн сургуулиуд харагдана.
- Сургуулиудыг дээш доош нь зөөж өөртөө хэрэглэхэд эвтэйхэн байрлуулж эрэмбэлэх боломжтой.
- Зүүн хэсэгт байрлах сургуулиудаас нэгийг сонгоход баруун хэсэгт сургуулийн доторх ажлын талбар нээгдэнэ. Ажлын талбарт сургуулийн профайл, сургуулийн бүлгүүд харагдана.
- Сургуулийн профайлын баруун талд байрлах ••• үйлдэл дээр дарахад сургууль дээр хийж болох бүх үйлдлүүд харагдана.
- Шинээр сургуульд нэгдэх бол Hischool-ын үндсэн цонхны зүүн хэсэгт байрлах + үйлдэл дээр дарж Сургуульд нэгдэх үйлдлийг сонгоно.