Skip to main content

Шинэ роль үүсгэх

Сургуулийн тохиргооны роль удирдах хэсэгт админ, багш, менежер, эцэг эх гэх мэт шинээр роль үүсгэх боломжтой. Роль тус бүр нь ялгаатай эрхтэй байх үед шинэ роль нэмж үүсгэнэ. Сургуульд холбогдсон гишүүн бүр гишүүд роль дээр тохируулсан үйлдлийн эрхтэй байх бөгөөд тухайн гишүүнд шинээр үүсгэсэн ролийг нэмж өгсөн тохиолдолд хэрэглэгч нь гишүүн ролийн эрх болон нэмэлтээр өгсөн ролийн эрхийн давхцлаар үйлдэл хийх эрхтэй болно.

Messages

Роль үүсгэх

  1. Сургууль дээр очно уу.
  2. Сургуулийн профайл зургийн ард байрлах ••• тэмдэг дээр дарна уу.
  3. Сургуулийн тохиргоо үйлдлийг дарна уу.
  4. Роль удирдах таб дээр дарна уу.
  5. Роль үүсгэх товч дээр дарна уу.
  6. Ролийн мэдээллийг оруулаад хадгалах товч дарна уу.