Категорид бүлэг нэмэх
Бүлгийг категори дотор болон категоригүй үүсгэх боломжтой.

Категорид бүлэг нэмэх
Категорид бүлгийг хоёр аргаар нэмнэ.
- Сургууль дээр очно уу.
- Бүлэг нэмэх категорийн ард байрлах + тэмдэг дээр дарна уу.
- Бүлэг үүсгэх цонхны мэдээллийг оруулаад үүсгэх товчийг дарна уу.
Санамж: Аль категорийн ард байрлах + тэмдэг дээр дарснаас шалтгаалан Бүлгийн категори талбарт тухайн категорийн нэр автоматаар гарч ирнэ. Категорийг солих боломжтой байна. Хэрэв категоригүй сонголтыг сонгож хадгалсан тохиолдолд аль ч категорит харьяалагдахгүй бөгөөд категоригүй бүлгийн жагсаалтын доор нэмэгдэнэ.
- Сургууль дээр очно уу.
- Сургуулийн профайл зургийн ард байрлах ••• тэмдэг дээр дарна уу.
- Бүлэг үүсгэх үйлдлийг дарна уу.
- Бүлэг үүсгэх цонхны мэдээллийг оруулаад үүсгэх товчийг дарна уу.
Хэрэв танд категорид бүлэг үүсгэх үеийн асуудал гарвал дараах руу очно уу Асуудал шийдвэрлэх.