Skip to main content

Ирсэн хүсэлт зөвшөөрөх

Найзууд цэсний Ирсэн хүсэлт хэсэгт танд илгээсэн найзын хүсэлтийн жагсаалт харагдана. Найзын хүсэлтийг хүлээн авснаар тухайн хүнтэй зурвас бичих, харилцах бүрэн боломжтой болно.

No Picture

Найзын хүсэлт зөвшөөрөх

Найзын хүсэлтийг хүлээн авснаар танд хүсэлт илгээсэн хүн таны найзын жагсаалтад нэмэгдэх болно.

  1. Найзууд цэс руу очно уу.
  2. Ирсэн хүсэлт дээр дарна уу.
  3. Найзын хүсэлт хүлээн авах хүнийхээ ард байрлах Зөвшөөрөх товчийг дарна уу.
  4. Эсвэл тухайн хүний ард байрлах ••• цэс дээр дарж Найзын хүсэлт зөвшөөрөх товчыг дарна уу.

Зөвшөөрөх үйлдлийг хүний профайл дуудагдах аль ч хэсгээс хийж болно. Хүний профайлын ••• цэс дээр дарахад хэрэв найзын хүсэлт илгээсэн бол Найзын хүсэлт зөвшөөрөх үйлдэл харагдана.

Хэрхэн найзын хүсэлтээс Татгалзах талаар суралцаарай.

Хэрэв танд найзын хүсэлт зөвшөөрөх үеийн асуудал гарвал дараах руу очно уу Асуудал шийдвэрлэх.