Skip to main content

Илгээсэн хүсэлт

Таны Найз нэмэх үйлдлээр найзын хүсэлт илгээсэн хүний жагсаалт энд харагдана. Илгээсэн хүсэлт жагсаалтад байгаа нь Найзлахыг хүссэн хүн тань хараахан зөвшөөрөх үйлдэл хийгээгүй байна гэсэн үг юм. Тухайн хүн найзын хүсэлт зөвшөөрөх үед илгээсэн хүсэлтээс найзуудын жагсаалт руу шилжинэ.

No Picture

Та өөрийн хэн нэгэн рүү илгээсэн хүсэлтээ цуцалж эсвэл тухайн хүнийг блоклох үйлдлийг нэг дороос хийж болно.

No Picture

Илгээсэн хүсэлтийг цуцлах

  1. Найзууд цэс руу очно уу.
  2. Илгээсэн хүсэлт дээр дарна уу.
  3. Хүсэлт цуцлах хүнийхээ ард байрлах Цуцлах товч дээр дарна уу.
  4. Эсвэл хүний ард байрлах ••• цэс дээр дарж Найзын хүсэлт цуцлах үйлдлийг дарна уу.

Найзын хүсэлт цуцлах үйлдлийг хүний профайл дуудагдах аль ч хэсгээс хийж болно. Хүний профайлын ••• цэс дээр дарахад хэрэв тухайн хүн руу найзын хүсалт илгээсэн бол Найзын хүсэлт цуцлах үйлдэл харагдана.

Хэрэв танд найзын хүсэлт цуцлах үеийн асуудал гарвал дараах руу очно уу Асуудал шийдвэрлэх.