Найз нэмэх
Та хүмүүсийг найзаар нэмж тэдгээр хүмүүс таны найзын хүсэлтийг хүлээн авснаар зурвас бичих, бүлэгт нэмэх, сургуульд урих зэрэг тэдэнтэй холбогдох боломжтой болно. Найз нэмэх үйлдэл хийсний дараа тухайн хүн Илгээсэн хүсэлт хэсгийн жагсаалтад нэмэгдэнэ. Буруу нэмсэн хүнийг Хүсэлт цуцлах үйлдэл хийж үйлдлээ буцаах боломжтой. Тухайн хүн найзын хүсэлтийг Зөвшөөрөх үйлдэл хийсний дараа таны Бүх найзууд жагсаалтад орж ирнэ.

Найз нэмэх
- Найзууд цэс руу очно уу.
- Найзууд хэсгийн ард байрлах + тэмдэг дээр дарна уу.
- Найзаар нэмэх хүнийхээ Hischool-д бүртгэлтэй хүний системд бүртгүүлсэн Хэрэглэгчийн нэр-ийг бичнэ үү.
- Тийм товчийг дарна уу. Хэрэв бүртгэлгүй хэрэглэгчийн нэр бол буруу байна гэсэн мэдээлэл харагдана.
Найзын хүсэлт илгээх үйлдлийг хүний профайл дуудагдах аль ч хэсгээс хийж болно. Хүний профайлын ••• цэс дээр дарахад хэрэв найз биш бол Найз нэмэх үйлдэл харагдана.
Хэрхэн өөрийн илгээсэн Найзын хүсэлт цуцлах, аль хэдийн найз болсон хүнээ Найзаас хасах, эсвэл Блоклох талаар суралцаарай.
Хэрэв танд найзын хүсэлт илгээх үеийн асуудал гарвал дараах руу очно уу Асуудал шийдвэрлэх.